НҮБ-ЫН ОУШХБ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 115 ДУГААР ЧУУЛГАН, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Зөвлөлийн 115 дугаар чуулган, Шилжилт хөдөлгөөний асуудлаарх Өндөр түвшний хэлэлцүүлэг өндөрлөв.
Тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа олон улсад өрнөж буй өнөөгийн нөхцөл байдалд шилжилт хөдөлгөөн, хүмүүнлэгийн чиглэлээр ОУШХБ-ын оролцоо, гишүүн орнуудын болон бүс нутгийн хамтын ажиллагаа улам бүр чухал болж буйг тэмдэглэж үг хэллээ.
Тус чуулганы хэлэлцэх хэргийн жагсаалтын дагуу ОУШХБ-ны Зөвлөлийн 114 дүгээр чуулган, 7 дугаар Тусгай чуулганы тайлан, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн батлав.
1951 онд байгуулагдсан ОУШХБ-д Монгол Улс 2008 онд гишүүнээр элссэнээс хойш шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллага “КОВИД-19” цар тахлын үед хилийн чанадаас иргэдийг татан авах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд онцгой дэмжлэг үзүүлсэн билээ.