images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР “БАЗААР-2024” ХАНДИВЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-11-19

37

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг “Базаар-2024” хандивын үзэсгэлэн худалдаа энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Женев дэх төвд болов.
 
Хандивын үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй хамтран оролцож, үндэсний хоол, ноос ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав.
 
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 100 орчим улс, 1000 гаруй зочин оролцож, хөгжиж буй улсуудын хүүхдүүдэд зориулсан боловсролын төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө босгосон байна.