images

БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2024-11-25

38

Бүгд Найрамдах Улс тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан тус Элчин сайдын яам 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Швейцарын Холбооны Улсад оршин суугаа монгол иргэддээ зориулан ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
 
Ёслолын арга хэмжээг Элчин сайд Д.Гэрэлмаа нээж, “Монгол Улсын 1924 ба 1992 оны Үндсэн хууль: түүхэн холбоос” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Ганзориг танилцуулав.
 
Ойн арга хэмжээний үеэр Швейцарын Холбооны Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн хамтарсан спорт, монгол соёл, эх орноо сурталчлах зэрэг уралдаан тэмцээн, өдөрлөгийг өөрийн хичээл зүтгэл, идэвхтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж "GM-STAR" спорт клубын захирал Лувсанчүлтэм Батчулууныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 97 дугаар Зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Д.Гэрэлмаа гардуулав.