images

МОНГОЛЫН МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ШВЕЙЦАРЫН РИТБЕРГ МУЗЕЙД ДАДЛАГАЖИЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-11-22

120

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Швейцарын Холбооны Улсын Цюрих хотын Ритберг музей хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 11-21-ний өдрүүдэд Цюрих хотын Ритберг музейн дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ц.Оюундэлгэр,  Чингис хаан Үндэсний музейн куратор Д.Баярцэцэг болон тайлбарлагч Г.Эрдэнэдалай нар  тус музейд дадлага хийж ажиллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд цаашид музейн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, хурал, семинар зохион байгуулах, кураторын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжилтэн, куратор, эрдэмтэн, сургагч багш солилцох зэрэг музейн үйл ажиллагааны бүхий л чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ба 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл Ритберг музейд  "Монголчууд: хоёр цаг хугацаа" олон улсын үзэсгэлэнг гаргахаар хамтран ажиллаж эхлээд байна.