images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-11-15

47

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартинтай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд дижитал шилжилт, дижитал технологи, инновацын чиглэлээр Монгол Улс, ОУЦХБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Олон улсын цахилгаан холбооны анхны байгууллага “Олон улсын телеграфчдын холбоо” нэртэйгээр 1865 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Парис хотноо байгуулагдсан. Тус байгууллагын нэрийг 1932 онд “Олон улсын цахилгаан холбооны байгууллага” болгон өөрчилсөн бөгөөд Монгол Улс 1964 онд гишүүнээр элссэн. НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудлаарх төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбоо нь одоогоор 194 улсыг эгнээндээ нэгтгэж байна.