images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-11-06

50

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Д.Наранпүрэвийг 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр БТГ/ЭСЯ -нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс болон бусад улс хооронд ачаа, барааг тээвэрлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо 1991 онд байгуулагдсанаас хойш эгнээндээ 110 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэн ажиллаж буй бөгөөд Олон улсын автотээврийн холбоонд 2000 онд элссэн байна.