images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН 47 ДУГААР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-11-12

47

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 47 дугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.
Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчид Бутан, Катар, Коста Рика, Норвеги, Этиоп зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Хуралдаан үргэлжлэн явагдаж байна.