images

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-11-05

77

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд, Швейцар, Лихтенштайн дахь гадаадын хэвлэл мэдээллийн холбоо (APES-Foreign Press Association in Switzerland and Liechtenstein) хамтран Берн хотноо зохион байгуулсан уулзалт-өдөрлөгт Элчин сайд Д.Гэрэлмаа оролцов.
Уулзалт хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч В.Амхерд Швейцарын Холбооны Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлч, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
 
Женев хотноо 1928 онд үүсгэн байгуулагдсан Швейцар, Лихтенштайн дахь гадаадын хэвлэл мэдээллийн холбоо (APES-Foreign Press Association in Switzerland and Liechtenstein) нь 80 гаруй гишүүн агентлагтай бөгөөд Швейцарын Ерөнхийлөгчөөс гадаадын сэтгүүлчидтэй хийх уулзалт хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг байна.