images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Mongolian Brands

2024-10-17

90

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн гишүүн Лорен Верлитэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Үндэсний зөвлөлийн гишүүн Л.Верли энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд энэ оны 8 дугаар сард Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийснийг онцлон тэмдэглэж, эдгээр айлчлал, яриа хэлэлцээний мөрөөр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.
Швейцарын Холбооны Улсын хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлэгч Парламент нь ард түмнээс сонгогдсон 200 гишүүнтэй Үндэсний зөвлөл (дээд танхим), кантон (муж улс)-ы төлөөлөл болсон 46 гишүүнтэй Муж улсуудын зөвлөл (доод танхим)-өөс бүрддэг.