images

ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД АНХААРАЛ ХАНДУУЛЖ, ДЭМЖЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР “ЯГААН АРАВДУГААР САР”-ЫГ ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл

2024-10-18

83

Хөхний хорт хавдрын талаар олон нийтэд таниулах зорилгоор Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан эв санааны нэгдлийн гэрэл зургийн үйл ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвд болов.
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл хорт хавдрын нэг бөгөөд дэлхий даяар эмэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын гол шалтгаан болдог. Монгол Улсад хөхний хорт хавдраар өвчлөгсдийн 46,4 хувь нь хожуу үе шатанд оношлогдож байгаа нь нас баралтын түвшинг эрс нэмэгдүүлж байна. Хөхний хорт хавдар нь Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын 6 дугаарт ордог байна.
 
Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, эмчилгээнд анхаарал хандуулж, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 10 дугаар сарыг “ягаан сар” хэмээн дэлхий даяар тэмдэглэдэг.