ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XVI ТЭМЦЭЭН ЖЕНЕВ ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Европ дахь Монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XVI тэмцээн 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ШХУ-ын Женев хотноо амжилттай боллоо. Тэмцээнд Европ тивийн 10 улсаас нийт 26 багийн 310 гаруй тамирчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд шагналт байр эзэлсэн баг:
Эрэгтэй баг:
1-р байрт "EMUST"
2-р байрт "The Odds"
3-р байрт "Brotherhood"
Эмэгтэй баг:
1-р байрт "ISO"
2-р байрт "SKY"
3-р байрт "Winners"
багууд эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Шилдэг тоглогчоор:
Эрэгтэй: "EMUST" багийн тамирчин А.Сайнхүү
Эмэгтэй: "ISO" багийн тамирчин О.Мөнхзаяа
Тэгш тоглогчоор:
Эрэгтэй: "The Odds" багийн тамирчин О.Маргад
Эмэгтэй: "Winners" багийн тамирчин Н.Шинэ-Од
Ерөнхий зохион байгуулагч Nomads нийгэмлэг, Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шүүгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, шүүгч Ж.Мөнхзаяагаар ахлуулсан 4 шүүгч нар болон тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцсон хандив, дэмжлэг үзүүлсэн хувь хүн, байгууллага, спортын холбоод хамт олонд талархал илэрхийлж тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье.