images

ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ АССАМБЛЕЙН 149 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-10-15

120

Дэлхийн 180 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 149 дүгээр чуулга уулзалт 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Женев хотноо болж байна.
 
“Тайван, тогтвортой ирээдүйн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацийг уялдуулах нь” сэдвийн дор явагдаж буй тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцож байна.
 
Чуулга уулзалтын үндсэн сэдвийн хүрээнд ОУПХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдан бий болж буй шинэ технологи, хиймэл оюун ухааны ашиг тусыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах асуудлаар хэлэлцэн зөвлөлдөж, чуулганы төгсгөлд үр дүнгийн баримт бичиг батлах юм.
 
Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Эмэгтэй парламенчдын форумын 38 дугаар хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нар оролцлоо.
 
Чуулга уулзалт үргэлжилж байна.