images

ХӨЛБӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ, ТОГЛОЛТ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл

2024-10-09

99

Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Швейцар дахь монгол хүүхдүүдийн өсвөрийн баг, идэрчүүдийн баг, холимог багийн хоорондох нөхөрсөг тоглолтыг "GM-STAR” спорт клуб, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа ЭСЯ, Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд монголын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг гардуулан өгч, ФИФА-ийн шүүгч, AFC-ийн шүүгч Б.Хаш-Эрдэнэ шүүлээ.
Тус тэмцээнд урилгаар хүрэлцэн ирсэн МХБХ-ны дэд ерөнхий нарийн бичгийн дарга С.Монголжингоо, ФИФА-ийн шүүгч, AFC-ийн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, "GM-STAR” спорт клубийн төлөөллийг Элчин сайд Д.Гэрэлмаа хүлээн авч уулзан, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Тэмцээнийг зохион байгуулсан, оролцсон, хөгжөөн дэмжсэн та бүхэндээ баярлалаа.