images

ДУГУЙН ДАШТ-Д ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЭВ

Мэдээ мэдээлэл

2024-09-26

135

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2024 оны 9 дүгээр сарын 21-29-ний өдрүүдэд болж буй Дэлхийн дугуйн холбооны засмал замын дугуйн ДАШТ-д оролцож буй Монголын баг, тамирчдад амжилт хүслээ.

Сүүлийн хоёр жил манай улсаас зөвхөн олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц оролцсон тус дэлхийн аврагын тэмцээнд энэ удаад түүхэндээ хамгийн олон буюу есөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай баг тус тэмцээний Элит, U23, өсвөрийн ангилалд тус тус оролцож байна.

Мөн анх удаа тус тэмцээний холимог багийн уралдаанд оролцож Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байгаагаараа онцлогтой.

Дэлхийн дугуйн холбооны түүхэн дэх 10 дахь удаагийн засмал замын дугуйн ДАШТ-ийг Цюрих хот дөрөв дэх удаагаа хүлээн авч байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 75 орны 1000 гаруй дугуйчин өрсөлдөж байна. ДАШТ-ийг 12 төрлөөр зохион байгуулахаас гадна пара дугуйн засмал замын ДАШТ хамт болж буйгаараа онцлогтой. ДАШТ-д олимпын наадмын нэгэн адил эрх авч оролцдог билээ.