images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 57 ДУГААР ЧУУЛГАН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-09-17

145

Женев хотноо 2024 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 57 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Ээлжит чуулганаар Хүний эрхийн зөвлөлийн 27 тусгай бүтэц, механизм үйл ажиллагааны тайлан, илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ахмад настны асуудлаарх НҮБ-ын Бие даасан шинжээч К.Махлертай хийсэн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, ахмад настны эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээрх Монгол Улсын хууль эрх, зүйн орчин, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар танилцуулж үг хэлэв.