images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ САЛБАР ХУРАЛДААНЫГ ДАРГАЛАВ

Мэдээ мэдээлэл

2024-09-10

155

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа ДХБ-ын Нээлттэй форумын (WTO Public Forum) хүрээнд 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Газарзүйн байршлын онцлог: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим худалдаа” салбар хуралдааныг даргалав.
 
Тус салбар хуралдаанд Бүгд Найрамдах Балба Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Р.Прасад Сүбеди, Эсватини Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Вүеили Дүмисани, НҮБ-ын ХХБХ-ын Цахим худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Фредрикссон, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Стратеги төлөвлөлтийн газрын Ахлах зөвлөх А.Вонг нар илтгэгчээр оролцлоо.
 
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгамдаж буй худалдааны саад бэрхшээлийг даван туулахад цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим худалдааны бодлого, зохицуулалтыг хялбаршуулах, энэ чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцож, энэ оны 12 дугаар сард Ботсвана Улсад хуралдах НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн 3 дугаар Бага хурлаас батлах “ДГХБО-уудын Үйл ажиллагааны шинэ хөтөлбөр”-т тодорхой агуулгыг тусгах талаар хэлэлцэв.