images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-08-29

98

2024 оны 8 дугаар сарын 28, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (ШХА)-ийн Ази, Латин Америк, Карибын тэнгисийн хэлтсийн дэд дарга К.Энглер, тус агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Ерөнхий консул Стефани Бурри, ахлах мэргэжилтэн С.Золзаяа, Швейцарын BPN (Business professionals network) сангийн Монгол дахь салбарын захирал Р.Люхсингер нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан өндөр, дээд хэмжээний айлчлал, ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт, хамтарсан арга хэмжээ болон ШХА-ийн Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашид хамтран ажиллах өргөн боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
 
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд, (Парламент)-ийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорен Верли, ШХХАА-ийн Ерөнхий захирлын орлогч А.Вики тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд тус тус айлчилсан билээ.