images

СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Мэдээ мэдээлэл

2024-08-08

112

🏁 ХҮҮХДИЙН ШАТРЫН СУРГАЛТ
Шатрын сургалт 6 дахь удаагийн курсийн бүртгэл явагдаж байна.
Хичээл 8-р сарын 25-ны ням гарагт эхэлнэ.
Холбогдох утас: 076 495 95 76
Facebook: "GM-STAR” спорт клуб
💻 ХҮҮХДИЙН КОМПЬЮТЕРИЙН КОД БИЧИХ СУРГАЛТ
8-р сарын 15-наас нэмэлт элсэлт авна.
Дунд насны хүүхдүүд (11 - 14) Python хэл дээр тоглоомын код бичих, ахлах насны хүүхдүүд (14+) Javascript хэл дээр их сургуулийн програм хангамжийн ангийн хөтөлбөрийн дагуу суралцаж байна.
Бага насны хүүхдүүд (8 - 10) Scratch платформ дээр тоглоом бүтээж байна.
Бүртгүүлэх холбоос : https://form.jotform.com/242164592562055
Facebook:Tory XT
🤾‍♂️“G976 ВОЛЕЙБОЛ”-ЫН СУРГАЛТ
“G976 Volleyball club” нь 2023.11 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Волейболын шигшээ багийн дасгалжуулагч байсан спортын мастер Ч.Баттөгс удирдан ажиллаж байна.
Бага нас 7-11, Ахлах нас 12-18, Насанд хүрэгчид гэсэн 3 насны ангиллаар анхан болон гүнзгий шатнаас нь зааж сургаж байна.
Гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүдээ волейболын спортоор дамжуулан зөв өв тэгш хүүхэд залуучуудыг бүтээцгээе.
Холбогдох утас: 078 243 95 05
Facebook: G976 volleyball club, tugsuu battugs
🧘‍♀️ “BALANCE YOGA G976” СУРГАЛТ
Гадаадад амьдарч буй монголчууддаа зориулсан иогийн сургалтыг олон жил ажилласан Н.Шинэ-цас багш эрхлэн явуулж байна.
Сургалт Женев хотод анхан болон дунд шат, хувийн ганцаарчилсан болон тусгай хөтөлбөрүүдтэй.
Les Bastions 2 дахь 5 дахь өдөр 19:00-20:00 цагт, Бүтэн сайн өдөр өглөө 10:00-11:00 цагуудад орж байна.
Холбогдох утас: 078 215 94 84