images

/МОНЦАМЭ/ Д.ГЭРЭЛМАА: МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ БИЙ

Мэдээ мэдээлэл

2024-08-02

112

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаатай ярилцлаа. 

-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол, Швейцарын дипломат харилцаа хэрхэн өрнөсөн болон хамтын ажиллагааны ололт амжилт, түүхэн онцлог үйл явдлын талаар Та мэдээлэл өгнө үү? 

-Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн жаран өнгөрчээ. Энэхүү 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад энэ 8 дугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийж буйд бид туйлын баяртай байна. Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжүүлж буй түүхэн онцлогтой айлчлал болж байна. Мөн энэ оны 5 дугаар сард Швейцарын Үндэсний зөвлөл буюу Парламентын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорен Верли манай улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал айлчлал болсон.

Дэлгэрэнгүй : https://montsame.mn/mn/read/348809?fbclid=