images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДАРЕН ТАНГ-ТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2024-07-15

168

Женев хотноо 7 дугаар сарын 9-17-ны өдрүүдэд болж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож буй Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан тэргүүтэй манай улсын төлөөлөгчид ДОӨБ-ын Ерөнхий захирал Дарен Танг-тэй 7 дугаар сарын 15-ны өдөр уулзав.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалт, эрхзүйн орчныг сайжруулахад өндөр ач холбогдол өгч ажилладгийг нотолж, ДОӨБ-аас үзүүлж ирсэн дэмжлэг, туслалцаанд талархал илэрхийлэв.

Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цахимжуулах үйл явц, олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ДОӨБ-тай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

1967 онд байгуулагдсан ДОӨБ нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхий дахинаа оюуны өмчийн төрлүүдийг бүртгэлжүүлэн хамгаалах, бүртгэлийн системээр дамжуулан хамтын ажиллагааг хангах чиг үүрэгтэй. Монгол Улс ДОӨБ-д 1979 онд гишүүнээр элссэн.