images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-07-09

82

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулган энэ оны 7 дугаар сарын 9-17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна. Чуулганд Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын гишүүн 193 улс оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны ахиц дэвшлийг дүгнэж, цаашдын бодлого чиглэлийг хэлэлцэнэ.