images

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААР ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2024-06-27

209

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа ДХБ-ын “Aid for trade” тусламжийн хөтөлбөрийн 9 дэх удаагийн үнэлгээний хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжил дэвшилд Aid for Trade хөтөлбөрийн үүрэг оролцоо” сэдэвт ахлах түвшний хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцлоо.
 
Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, ДХБ-ын Интеграцыг идэвхжүүлэх хөтөлбөрийн Ерөнхий захирал Р.Адхикари, НҮБ болон ДХБ-ын дэргэд суугаа Дэлхийн банкны тусгай төлөөлөгч Д.Мариа, Парагвай Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Р. Кано Риккиарди нар илтгэгчээр оролцов.
 
Элчин сайд Д.Гэрэлмаа ДГХБО-дад тулгамдаж буй худалдааны саад бэрхшээлийг даван туулахад эдгээр орнуудын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа чухал болохыг тэмдэглээд, худалдааны бодлого, зохицуулалтыг хялбаршуулах, дэд бүтцийг сайжруулах, цахим платформыг эрчимтэй нэвтрүүлэх, нэг цонхны системийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
 
Түүнчлэн, Монгол Улсад төвтэй ДГХБО-уудын Судалгааны төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, санал санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллахыг тэмдэглэв.