ДХБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо Ивеала-тай уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд, олон талт худалдааны бодлого, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд өрнөж буй хэлэлцээ, Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн явц, ДХБ-ын Сайд нарын 13 дугаар Бага хурлын шийдвэрийн мөрөөр үргэлжлүүлэн ажиллах, Монгол Улсын үүрэг оролцоо, зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал мэдээлэл солилцлоо.