ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
2024 оны 6 дугаар сарын 24, Женев хот. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч М.Эггертэй уулзаж, ирэх 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох урилгын мөрөөр мэдээлэл солилцож, хоёр талын хооронд хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцлаа.