images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 56 ДУГААР ЧУУЛГАН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-06-25

147

Женев хотноо 2024 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 12-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 56 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Ээлжит чуулганаар Хүний эрхийн зөвлөлийн 28 тусгай бүтэц, механизм үйл ажиллагааны тайлан, илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ хүрээнд, өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчилж ажилласан НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудлаарх Тусгай илтгэгч М.Саттертуэйт айлчлалын дүнгийн талаарх тайлангаа чуулганы 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулж, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тайлантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
 
Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн тусгай бүтэц, механизмд Монгол Улсад айлчлах нээлттэй урилгыг 2004 онд хүргүүлснээс хойш тэдгээр бүтэцтэй идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудлаарх Тусгай илтгэгчийн айлчлал нь дээрх тусгай бүтцийн зүгээс хийсэн 13 дахь айлчлал юм.