ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОВ
Женев хотноо төвтэй Дэлхийн худалдааны байгууллагын 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй зарим бизнес эрхлэгч хамтран оролцож, үндэсний ноолуур, ноос болон гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний зоогийг сурталчлан оролцлоо.
ДХБ-ын үүсэл хөгжил, өдөр тутмын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулан сурталчлах, ДХБ-ын гишүүдийн бараа бүтээгдэхүүн, үндэсний зоогийг таниулах зорилготой тус өдөрлөгийг 4000 гаруй хүн үзэж сонирхсон байна.
164 гишүүнтэй Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улс 1997 онд гишүүнээр элссэн билээ.