images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-06-17

174

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн Тамгын газрын дарга Махеш Махалингамыг Байнгын төлөөлөгчийн газарт хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн Тамгын газрын дарга Махеш Махалингам Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг тууштай дэмжиж буйгаа дахин нотлов.

Түүнчлэн талууд ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд жендерийн тэгш байдал, хүний ​​эрхийг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, Монгол Улс, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх харилцан сонирхолтой байгаагаа илэрхийлэв.