images

ЭЛЧИН САЙД СОЁЛ, УРЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2024-06-07

168

Элчин сайд Д.Гэрэлмаа 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр "Монгол гэр" соёл, урлагийн нийгэмлэгийн урилгаар Швейцар Улсад айлчилж буй Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч зохиолч О.Элбэгтөгс, “Interview” сэтгүүлийн ерөнхий редактор, сэтгүүлч яруу найрагч Б.Алтанхуяг болон “Монгол гэр” соёл, урлагийн нийгэмлэгийн захирал Б.Сүнжидмаа нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Швейцарын соёл, урлагийн хамтын ажиллагаа, хөдөө, орон нутаг, аймаг, сумдын соёл урлагийн байгууллагын хөгжил, тулгамдаж буй сорилтуудын талаар санал, мэдээлэл солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Д. Гэрэлмаа аймаг, нийслэлийн соёл урлагийн залуу шилдэг уран бүтээлчдийг Швейцар Улсад урьж, соёлын солилцоо, цаашлаад уран бүтээлээ толилуулах боломжийг олгож буй Швейцарын Базель хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол гэр” соёл, урлагийн нийгэмлэгийн захирал Б.Сүнжидмаад баяр хүргэж талархал илэрхийллээ.