images

“АЗИЙН НААДАМ 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Мэдээ мэдээлэл

2024-06-07

108

Женев хот дахь Азийн элчин сайд нарын гэргий нарын холбооноос 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төв байранд “Азийн наадам 2024” арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй зарим бизнес эрхлэгчтэй хамтран оролцож, үндэсний ноолуур, ноос болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав.

Арга хэмжээнд Азийн 37 улсын Байнгын төлөөлөгчийн газар оролцлоо.