images

РИЕТБЕРГ МУЗЕЙД “GO MONGOLIA” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ҮНДЭСНИЙ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2024-05-27

182

Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлaсантай холбогдуулан мөн Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 25-нд Швейцарын Цюрих хотын Риетберг музейд “Go Mongolia” аялал жуулчлал ба үндэсний соёлыг сурталчлах өдөрлөгийг Швейцарын хөгжлийн агентлаг болон Мандах Наран ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Самуэл Кобби болон Риетберг музейн захирал Аннет Бхагвати нар үг хэлэв.

Тус өдөрлөгөөр Үндэсний урлагийн Д.Баянзул тэргүүтэй уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, Н.Сүхбүрэнгийн гэр үзэсгэлэн тавигдав.

Түүнчлэн арга хэмжээний үеэр зочдод Монгол үндэсний хоол, монгол бараа бүтээгдэхүүний танилцуулгыг хийж, жуулчдад зориулсан мэдээллийн цэг ажиллуулав.

Өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл үргэлжилсэн тус өдөрлөгт Цюрих хотын Риетберг музейн Нөхөрлөлийн холбооны 200 гаруй гишүүн ирж үзэж сонирхов.