images

БАЙНГЫН ТѲЛѲѲЛѲГЧ ДОѲБ-ЫН ДИПЛОМАТ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-05-13

118

Байнгын тѳлѳѳлѳгч Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын тѳлѳѳлѳгчид Женев хотноо 2024 оны 5 дугаар сарын 13-24-ний ѳдрүүдэд болж буй Дэлхийн оюуны ѳмчийн байгууллагын Оюуны өмч , генетик нөөц болон уламжлалт мэдлэгтэй холбоотой олон улсын эрх зүйн баримт бичгийг эцэслэх дипломат бага хуралд оролцож байна.

Эрх зүйн баримт бичгийн тѳсѳл батлагдсанаар оюуны өмч , генетик нөөц болон уламжлалт мэдлэгтэй холбоотой патентын системийн үр ашиг, ил тод байдал, чанарыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.