БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ариндам Багчиг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч нар хоёр улсын харилцаа, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.