images

ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2024-04-17

218

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсын Хавдар Судлалын Үндэсний Төвд ажилласан Женевийн Их сургуулийн эмнэлгийн Цээжний хөндий, дотоод шүүрлийн мэс заслын тасгийн эрхлэгч Профессор Фредерик Трипоне болон цээжний хөндийн мэс заслын ахлах мэс засалч Доктор Вүлфрам Кареновикс нарыг Элчин сайд Д.Гэрэлмаа 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Женев хотноо хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон цаашид Хавдар Судлалын Үндэсний Төв болон Женевийн Их сургуулийн эмнэлгийн хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.