images

ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээ мэдээлэл

2024-04-02

226

Монгол Улсад сайн дурын гадаад хэлний зуны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн Женевийн Их сургуулийн оюутнуудыг Элчин зөвлөх Д.Энхтайван хүлээн авч уулзан, санал солилцлоо.
 
Женевийн Их сургуулийн оюутан Хүбер Рафаэль тэргүүтэй оюутнууд “Blue Altai horizon” Монгол, Швейцарын хамтарсан төслийг санаачлан, Баян-Өлгий аймаг дахь Ерөнхий боловсролын 3 сургуулийн сурагчдыг хамруулан англи хэл, биеийн тамир, гар урлалын хөтөлбөртэй 20 хоногийн зуны сургалтыг энэ оны 6-7 дугаар сард зохион байгуулах, төслийн үр дүнг харгалзан цаашид жил бүр зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр танилцуулав.
 
ЭСЯ-ны зүгээс Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах хүүхэд залууст сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгдсэн оюутнуудад талархал илэрхийлж, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо.