ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЛАУРЕН ВЕРЛИТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Үндэсний зөвлөл (Парламент)-ийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лаурент Верли-тэй уулзав.
Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, туршлага судлах, мөн энэ онд тохиож буй Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зохион байгуулах арга хэмжээ, яриа хэлэлцээний талаар санал солилцлоо.
Үндэсний зөвлөлийн гишүүн Л.Верли хоёр улсын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэ оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.