images

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРИВ

Мэдээ мэдээлэл

2024-03-28

219

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтонтой 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Олон улсын худалдааны төвд уулзав.

 

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох урилгыг Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтонд гардуулан өгөв.

 

Түүнчлэн талууд “Монгол Улсын экспортын үндэсний стратеги” болон Олон улсын худалдааны төвөөс Монгол Улсад 2023 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж буй SheTrades” санаачилгын талаар санал солилцов.