images

ШВЕЙЦАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-03-15

60

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2024 оны 03 дугаар сарын 11–14-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажиллах үеэр тус улсын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Т.Грүбер, Аюулгүй байдал судлалын Женев дэх төв (GCSP)-ийн Гүйцэтгэх захирал, Элчин сайд Т.Гремингер нартай тус тус уулзав.

Берн хотноо Элчин сайд Т.Грүбер-тэй хийсэн уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нэн ялангуяа 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тохиож буй Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, яриа хэлэлцээний талаар санал солилцож, олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Элчин сайд Т.Гремингертэй Аюулгүй байдал судлалын Женев дэх төв (GCSP) болон Монгол Улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудтай хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярын энэхүү айлчлал нь дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдалд оруулах Монгол Улсын хувь нэмрийг таниулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хэтийн төлөвийг тодорхойлоход ач холбогдолтой байв.