images

ЦЮРИХИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОГТООХ ТАЛААР ЯРИЛЦАВ

Мэдээ мэдээлэл

2024-03-13

240

Элчин сайд Д.Гэрэлмаа өнөөдөр ШХУ-ын Цюрихийн Их Сургуулийн Хуулийн факультетийн декан, профессор Томас Гехтертэй уулзав. Уулзалтын үеэр тэд иргэний эрх зүй, бизнесийн эрх зүй болон олон улсын эрх зүйн салбарт Цюрихийн Их Сургуулийн Хуулийн факультет болон монголын хуулийн сургуулиудын хооронд хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар санал солилцов.
 
Уулзалтад ЭСЯ-ны зөвлөх Э.Батзориг, Цюрихийн Их Сургуулийн Хуулийн факультетийн Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч декан, профессор Андреас Хайнеманн, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан менежер Ванесса Бруннер нар байлцав.