images

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРИВ

Мэдээ мэдээлэл

2024-03-05

70

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ирэх 08 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох урилгыг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирал Эми Поп-д өнөөдөр гардуулж өгөв. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, НҮБ-ын ОУШХБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үр нөлөө, ач холбогдлын талаар ярилцаж, санал мэдээлэл солилцлоo.
Ерөнхий захирал Эми Поп нь 73 жилийн түүхтэй Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирлаар сонгогдсон анхны эмэгтэй юм.