images

УСНЫ ХУРАЛДААНУУДАД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-02-29

209

Хил дамнасан усны сав газрын ган гачгийн асуудлаарх Дэлхийн хэлэлцүүлэг, Ус болон цаг уурын асуудал хариуцсан Ажлын хэсгийн 14 дэх удаагийн уулзалт тус тус 2024 оны 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ШХУ-ын Женев хотноо болж байна.
Уг цуврал арга хэмжээг Усны Конвенцын хүрээнд Европын эдийн засгийн комиссоос санаачлан Нидерланд, ШХУ-ын Засгийн газрын манлайлал дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Ажлын алба, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, Дэлхийн цаг уурын байгууллага болон Сав газруудын байгууллагуудын олон улсын сүлжээ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.