ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2024 оны 02 дугаар сарын 16, Берн хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын захирал, Элчин сайд Х.Шелленберг-тэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын хооронд хөгжүүлж буй улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, спортын хамтын ажиллагаа болон олон талт хамтын ажиллагааны ололт амжилтыг тэмдэглэж, цаашид улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Мөн энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.