images

МОНГОЛ УЛСЫН АЛБАН ХААГЧИД ШВЕЙЦАРЫН УУЛЫН ЦАНЫН СУРГАЛТАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-02-08

115

Швейцарын Холбооны Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын хоёр төлөөлөгч анх удаа Швейцарын Андерматт хотноо болж буй “Энх тайвны төлөө түншлэл” өвлийн уулын сургалтад хамрагдаж байна.

Саяхан Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Швейцарын Холбооны Ерөнхийлөгч бөгөөд Холбооны Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын сайд В.Амхерд нарын хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж, улмаар энэ онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй Монгол, Швейцарын хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээж байгааг тэмдэглэсэн.