images

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРИВ

Мэдээ мэдээлэл

2024-02-06

209

Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОУУЗХорооны Ерөнхийлөгч Мирьяана Эггер нарын уулзалтын мөрөөр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ирэх 08 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох урилгыг Мирьяана Эггерт өнөөдөр гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Олон Улсын Улаан Загалмайн Хороотой хөгжүүлж буй хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар ярилцаж, санал мэдээлэл солилцлоо.