images

ДХБ-ЫН САЙД НАРЫН 13 ДУГААР БАГА ХУРЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Мэдээ мэдээлэл

2024-02-05

176

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирлын ахлах зөвлөх, Элчин сайд Уяама Томочика-г энэ сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд, олон талт худалдааны бодлого, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, 2024 оны 2 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болох ДХБ-ын Сайд нарын 13 дугаар Бага хурлын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала-г ирэх 08 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохыг урьсан урилгыг мөн гардуулж өгөв.
Женевт төвтэй, 164 гишүүнтэй Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улс 1997 онд гишүүнээр элссэн билээ.