images

НҮБ-ЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРИВ

Мэдээ мэдээлэл

2024-02-02

180

2024 оны 02 дугаар сарын 02, Женев хот. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая нарын уулзалтын мөрөөр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ирэх 08 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох урилгыг Т.Валовая-д өнөөдөр гардуулав.

Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, танин мэдүүлэх зорилготой “Үйл ажиллагааны 17 дүр төрх” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулах талаар ярилцаж, зохион байгуулалтын бэлтгэлийг эхлүүлэхээр тохиролцов. Энэхүү үзэсгэлэн нь Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн нэг байх бөгөөд чуулга уулзалтын агуулгыг баяжуулж, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх амлалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.