images

ЭСЯ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2024-01-29

174

Тус ЭСЯ-наас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхдээ E-Mongolia системд суурилсан Төрийн үйлчилгээний нэгдсэн “Хурдан” цахим системийг ашиглаж эхэллээ.

Цахим технологийн энэхүү үйлчилгээгээр регистрийн дугаар, хурууны хээ ашиглан төрийн 50 гаруй байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хурдан шуурхай авах боломж бүрдсэн билээ.

Гадаадад оршин суугаа иргэдэд олонтоо шаардагддаг төрсний, гэрлэлтийн бүртгэл, иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг олон баримт бичгийг нотариатын баталгаа шаардахгүй QR кодтой лавлагааг ийнхүү шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

#Хурдан_систем-ээр үйлчлүүлэхэд иргэн 16 нас хүрсэн байх, иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой бөгөөд өөрийн биеэр ирж хурууны хээ, регистрийн дугаар уншуулах шаардлагатай. Одоогоор зөвхөн үнэ төлбөргүй лавлагаа, тодорхойлолтыг олгох боломжтойг анхаарна уу.