images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2024-01-26

158

       НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албаны Ази, Номхон далайн салбарын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үндэсний болон бүс нутгийн түвшинд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээний талаар санал солилцон, мөрөөр ажиллахаар тогтов.