images

АВТО ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-01-26

164

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт-ыг 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Байнгын төлөөлөгчийн газарт хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа авто замын салбар улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газраас авто замын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж буйг мэдээлэв.

Тусгай элч Жан Тодт Монгол Улс 2040 он хүртэл авто замын сүлжээг хөгжүүлэх замаар дэд бүтцийн аюулгүй байдлын төлөвлөлтийг сайжруулж, ялангуяа моторгүй тээвэр хэрэглэгчдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч буйд талархаж буйгаа илэрхийлэв.