images

ДИПЛОМАТ КОРПУСЫН ШИНЭ ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТАД ШВЕЙЦАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2024-01-11

165

Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ын Ерөнхийлөгч Виола Амхерд 1 дүгээр сарын 10-нд болсон дипломат корпусын шинэ жилийн хүлээн авалтад ШХУ-ын гадаад бодлого, түүний тэргүүлэх чиглэлүүд, тулгамдаж буй сорилтуудын талаар үг хэлэв.

Ерөнхийлөгч В.Амхерд ШХУ-ын гадаад бодлого тогтвортой байгааг мэдэгдэж, олон улсын харилцааны аливаа асуудалд төвийг сахиж, яриа хэлцээний аргыг эрэлхийлж үнэт зүйлүүдээ олон улсын тавцанд хамгаалахыг зорьж ажиллана гэдгээ илэрхийлэв. Төвийг сахиснаар Швейцар Улс олон улсын харилцааны олон тулгамдсан асуудалд оролцдог тухай мөн хэлсэн үгэндээ онцлов. 

Швейцар Улсын хувьд 2024 онд Европын холбоотой өрнүүлэх харилцаа, олон улсын аюулгүй байдал болон олон талт хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал гэсэн 3 асуудалд анхаарлаа түлхүү хандуулж ажиллахаа мэдээлэв.

Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон ба түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь дараах холбоосоор орж танилцах боломжтой:

https://www.admin.ch/gov/en/start/documentation/media-releases.msg-id-99640.html