БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ХХБХ-ЫН СЕМИНАРЫГ НЭЭВ
Женев хотноо 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд “Цахим эдийн засгийн ирээдүйг тодорхойлох нь” сэдвийн дор болж буй НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Цахим долоо хоногт Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцож байна.
Цахим долоо хоногийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болсон “Цахим худалдааны шинэчлэл, хэрэгжилтийн уялдааг сайжруулах нь” сэдвээр зохион байгуулагдсан чадавхийг бэхжүүлэх семинарыг Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нээж үг хэлэв.
Семинарт НҮБ-ын ХХБХ-ын тусламжтайгаар цахим худалдааны шинчлэлийг хэрэгжүүлж буй улс орнуудын Засгийн газрын төлөөлөгч, хөгжлийн түншүүд оролцсон ба манай улсын хувьд энэ онд НҮБ-ын ХХБХ-тай Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хамтран гаргаад байна.